Нууцлалын бодлого

UB Cemetery аппликейшний хэрэглэгчийн хувийн мэдээллийн хамгаалалтын журам

Хувийн мэдээллийн нууцлал

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Бид хэрэглэгч таны хувийн мэдээллийг хүндэтгэж, хуулийн хүрээнд хамгаалж, чанд хадгалах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах нь бидний хувьд маш чухал юм.
1.2 Энэхүү Нууцлалын бодлого (цаашид "баримт бичиг" гэх) нь UB Cemetery аппликейшн (цаашид "апп" гэх) таны ямар мэдээллийг, ямар зорилгоор цуглуулж, ашиглаж, хадгалдаг талаарх мэдээллийг хүргэхэд оршино.
1.3 Энэ баримт бичгийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн боловсруулсан болно.

ЯМАР МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛДАГ ВЭ?

  • 2.1 Хувийн мэдээлэл: Нэр, нэвтрэх нэр, QR код, булштай холбоотой овог нэр, төрсөн болон нас барсан он, тайлбар.
  • 2.2 Зургийн мэдээлэл: Булшны зураг, шилжүүлэлт, тээвэр, чандарлалт болон ёслолын үеийн зураг, бичлэг.
  • 2.3 Байршлын мэдээлэл (GPS): Апп ашиглаж байх үед төхөөрөмжийн байршлыг бодит цагийн горимоор авна. Булш бүрийн координатыг бүртгэхэд ашиглана.
  • 2.4 Төхөөрөмжийн мэдээлэл: IP хаяг, төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем, апп ашигласан хугацаа.
  • 2.5 Permission/Эрхийн мэдээлэл: Апп нь камер (зураг авах), байршил (GPS), файл хадгалах, сүлжээний эрх шаарддаг.

МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

  1. Булш бүртгэх, шилжүүлэх, чандарлах, хадгалах үйл явцыг цахимжуулж бүртгэх
  2. Ажилтнуудын гүйцэтгэлийг хянах, статистик дүн гаргах
  3. Аппликейшний ажиллагааг сайжруулах, аюулгүй байдлыг хангах
  4. Бүртгэл болон баримт бичгийг баталгаажуулах, архивлах

МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨВШӨӨРӨЛ

  • Апп ашиглахын өмнө хэрэглэгч таны зөвшөөрлийг авна. Та байршил, камер, мэдээлэл бүртгэх зөвшөөрлийг өгснөөр апп бүрэн ажиллана.
  • Та хүсвэл байршлын мэдээлэл цуглуулах, анализ хийх tracking-ийг идэвхгүй болгож болно.

МЭДЭЭЛЛИЙГ ХЭР УДААН ХАДГАЛАХ ВЭ?

Бүртгэлийн зорилготой уялдуулан тодорхой хугацаагаар хадгална. Үйлчилгээ дуусгавар болсны дараа зарим мэдээллийг хуульд нийцүүлэн устгах болно.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

  • Хэрэглэгч таны мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх болно.
  • Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу UB Cemetery мэдээлэл хариуцагч болохынхоо хувьд хэрэглэгчийн хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашиглахгүй байх, хамгаалах, аюулгүй орчинд хадгалах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээдэг.
  • Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, алдагдахаас сэргийлэхийн тулд бид олон төрлийн арга хэмжээ авдаг. Үүнд: мэдээллийг шифрлэх, нэвтрэх эрхийг хязгаарлах, аюулгүй серверүүд ашиглах зэрэг орно.

БАРИМТ БИЧГИЙН ШИНЭЧЛЭЛТ, МЭДЭГДЭЛ

ХОЛБОО БАРИХ

Хэрэв танд асуулт, санал хүсэлт байвал дараах мэдээллээр холбогдоно уу:
Ажлын цаг: Даваа-Баасан, 09:00-18:00
ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРӨВ

Нийтлэгдсэн огноо: 2025 оны 07 сарын 08 өдөр