Ухаалаг системээр үйл ажиллагаагаа удирдаж,бизнесээ өргөжүүл
Танд тохирсон програм хангамж, автоматжуулалтын шийдлийг бид нийлүүлнэ.
Харилцагч байгууллагууд
Хувийн хэвшлийн болон олон улс, төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Бүтээгдэхүүнүүд
Хүний нөөц, баримт бичиг, IT хөрөнгөө удирдах гурван бүтээгдэхүүн.
Хүний нөөц, бүтээмжийн систем
Aeonis Pulse
Багийн гүйцэтгэл, ажилтны хөгжил
- Цаг бүртгэл, цалин
- Хүсэлт, зөвшөөрлийн урсгал
- Гүйцэтгэл, бүтээмж
- AI-тай ажилд авалт
Баримт бичгийн AI туслах
Aeonis RAG
Баримтаасаа асуу. Эх сурвалжтай хариулт ав.
- Эх сурвалжтай хариулт
- Монгол хэлэнд зориулагдсан
- Олон төрлийн баримт
- Хандах эрхийн хяналт
IT хөрөнгийн удирдлага
Aeonis ITAM
Төхөөрөмж, сэлбэгийн бүртгэл, хяналт
- Автомат тооллого
- Сэлбэгийн өөрчлөлтийн түүх
- Төхөөрөмжийн ашиглалтын тооцоолол
- Лицензийн ашиглалт, хугацаа
Бидний үйлчилгээ
Таны ажлын онцлогт тохирсон програм хангамж хөгжүүлж, өдөр тутмын ажлыг тань хөнгөвчилнө.
UX/UI дизайн
Вэб, аппын хэрэглээг судалж, ойлгомжтой, ашиглахад хялбар загвар гаргана.
Програм хангамж хөгжүүлэлт
Таны хэрэгцээнд тохирсон вэб, гар утасны апп, дотоод систем хөгжүүлнэ.
AI, автоматжуулалт
Давтагддаг ажил, мэдээлэл боловсруулалт, асуултын хариултыг автоматжуулна.
Ажлын урсгалын шинжилгээ
Гар ажиллагаа, давхар бүртгэлийг судалж, цахимжуулах дарааллыг тодорхойлно.
Бүтээгдэхүүний зөвлөх үйлчилгээ
Зорилго, хэрэглэгчийн хэрэгцээ, технологийн хувилбарыг үнэлж, хөгжүүлэлтийн төлөвлөгөө гаргана.
Техникийн дэмжлэг
Системийн алдаа засаж, шинэчлэлт хийн, хэрэглэгчдэд тусална.
Хийсэн ажлуудаас
Хувийн хэвшил, олон улсын болон төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн төслүүд.
- 2026Улаанбаатар Буян
Оршуулгын үйлчилгээний систем
Ёслолын захиалга, танхим, машины хуваарь, онлайн дэлгүүр, булшны эргэлтийн үйлчилгээг бүртгэнэ. QPay-аар төлбөр авч, ажилтнууд гар утасны аппаас ажлаа хөтөлнө.
- Захиалга
- Онлайн дэлгүүр
- QPay
- Гар утасны апп
- 2026Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Хаалттай оршуулгын газрын булш тооллогын систем
Тооллого хийх газрыг байгууллагуудад хуваарилж, булш бүрийг байршил, зурагтай нь бүртгэнэ. Тооллогын явцыг газрын зураг дээр харна.
- Тооллого
- GIS
- Хээрийн ажил
- 2025CBNi × Монголын үүрэн операторууд
WeChat Mini-Program — оператор үйлчилгээний платформ
Монголын үүрэн холбооны операторуудын багц, цэнэглэлтийг WeChat-аас худалдан авч, төлбөрөө төлөх боломжтой үйлчилгээ.
- Хил дамнасан
- Төлбөр
- 2024SWH.mn — Ухаалаг агуулах
Агуулахын удирдлагын систем
Тавиур, барааны бүртгэл, орлого, зарлага, үлдэгдлийг хөтөлнө. Хадгалалтын төлбөрийг тооцож, нэхэмжлэл үүсгэнэ.
- WMS
- Бараа материал
- Автомат нэхэмжлэл
Бусад төслүүд (5)
- 2024Скайтел Групп
Нэхэмжлэлийн нэгдсэн систем
Харилцагч бүрийн гэрээний нөхцөлөөр түрээс, цахилгаан, СӨХ-ийн төлбөрийг тооцож, нэхэмжлэл үүсгэнэ.
- Нэхэмжлэл
- Санхүүгийн тооцоо
- 2021Bodi International
Bodi HR — ажилд авах систем
Ажлын зар нийтлэх, анкет хүлээн авах, сонгон шалгаруулалт хөтлөх, ярилцлага товлох боломжтой. Нэр дэвшигчдийн мэдээллийг архивлана.
- Ажилд авалт
- Онлайн анкет
- 2020Мэдээллийн Технологийн Үндэсний Парк
sciencepark.gov.mn сайтын шинэчлэл
Үйлчилгээ, паркт байрладаг компаниудын мэдээллийг нийтэлж, хүсэлт хүлээн авах болон агуулга удирдах хэсэгтэй вэбсайт.
- Төрийн портал
- CMS
- 2018Монцамэ агентлаг
montsame.mn сайтын шинэчлэл
Мэдээ, мэдээллийг олон хэлээр нийтлэх, хайх, агуулгыг удирдах системтэй мэдээллийн сайт.
- Мэдээний сайт
- Олон хэл
- Өндөр ачаалал
- 2014–2016Нийслэлийн Газрын алба
Цахим газар өмчлөлийн систем
Иргэд газар өмчлүүлэх хүсэлтээ цахимаар гаргаж, шийдвэрлэлтийн явцыг шалгана. Албан хаагчид хүсэлт хүлээн авах, хянах, шийдвэрлэх ажлаа системд хөтөлнө.
- Цахим засаглал
- Газар өмчлөл
- Онлайн үйлчилгээ
Биднийг сонгох шалтгаан
Таны хэрэгцээнд тохирсон шийдлийг санал болгож, хөгжүүлэлтээс ашиглалтын дэмжлэг хүртэл хамт ажиллана.
2018 оноос
Бид 2018 оноос програм хангамж хөгжүүлж байна. Хувийн хэвшлийн болон олон улс, төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Нэг баг
Aeonis бүтээгдэхүүнүүд, захиалгат хөгжүүлэлт, ашиглалтын дэмжлэгийг нэг баг хариуцна.
Өөрийн сервер эсвэл үүлэн орчинд
Системийг байгууллагын дотоод сүлжээн дэх серверт суулгаж, мэдээллийг тухайн серверт хадгална. Aeonis Pulse үүлэн орчинд ч ажиллана.
Монголын хуульд нийцнэ
Цалин, НДШ, ХХОАТ-ын тооцоо, тайлан нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцнэ. Хууль өөрчлөгдөхөд шинэчлэлтийг бид хариуцна.
Ember Soft Solution-ийн тухай
Бид 2018 оноос програм хангамж хөгжүүлж байна. Aeonis бүтээгдэхүүнүүд, захиалгат хөгжүүлэлт, ашиглалтын дэмжлэгийг нэг баг хариуцна.
Холбоо барих
Програм хангамжийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлт, дэмжлэг
- Жилийн туршлага
- 8+
- Хэрэгжүүлсэн төсөл
- 10+
- Aeonis бүтээгдэхүүн
- 3
Эрхэм зорилго
БүтээгдэхүүнӨдөр тутмын ажлыг хялбар болгох
Давхар бүртгэл, гараар хийдэг ажлыг багасгах програм хангамж хөгжүүлнэ.
Үнэт зүйл
ТөслүүдТохиролцсон ажлаа хариуцлагатай хийх
Гэрээний үүргээ биелүүлж, харилцагчийн мэдээллийн нууцлалыг хадгалж ажиллана.
Хамтран ажиллах
Эхний уулзалтаас ашиглалтын дэмжлэг хүртэл.
Хэрэгцээгээ ярилцах
Одоогийн ажлын урсгалыг тань судалж, шаардлагыг хамт тодорхойлно.
Хөгжүүлэлт
Захиалгат системийг үе шаттай хөгжүүлж, явцыг нь тогтмол танилцуулна.
Туршиж үзэх
Танай өгөгдөл дээр туршиж, хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг шалгана.
Тохируулга, нэвтрүүлэлт
Системийг тохируулж суулган, өмнөх өгөгдлийг шилжүүлнэ.
Сургалт
Хэрэглэгч, админуудад өдөр тутмын үйлдэл, тохиргоог заана.
Ашиглалтын дэмжлэг
Асуулт, доголдлыг шийдвэрлэж, гэрээний дагуу шинэчлэлт хийнэ.
Холбоо барих
Бүтээгдэхүүнтэй танилцах, үнийн санал авах эсвэл шинэ ажлаа ярилцах бол бидэнд бичээрэй.








